Хэрэглээний бодит ачаалал үүссэн тухайн цаг мөчид системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хязгаарлалтыг ДҮТ ТӨХХК-аас хийж байгаа билээ. Цахилгааны хязгаарлалт цаашид сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс шалтгаалан их, бага хэмжээгээр өвлийн турш үргэлжлэх төлөвтэй байна. Иймд хэрэглэгч бүр ахуйн цахилгаан хэрэглээгээ нарийн төлөвлөж, оргил ачааллын 17.00-22.00 цагуудад хэрэглээгээ 220В-ын сүлжээтэй бол 1.5 кВт, 380В-ын сүлжээтэй бол 2 кВт-д тохируулан хэмнэлттэй хэрэглэх дадал хэвшилд шилжихийг зөвлөж байна.
Ахуйн нөхцөлд цахилгаан хэрэгслийг зэрэг залгах боломжит чадал буюу
1.5 кВт-д хэрэглээгээ тохируулах аргыг доорх зурагт харуулав.
Ахуйн нөхцөлд цахилгаан хэрэгслийг зэрэг залгах боломжит чадал буюу
2 кВт-д хэрэглээгээ тохируулах аргыг доорх зурагт харуулав.
Та ахуйн цахилгаан хэрэгслийн дундаж чадлын хэрэглээг харуулсан доорх зургаас мэдээлэл авч, хэрэглээгээ тохируулна уу.